Морь, элс, нуур — Монголын тал нутгаар

Адууны хурдаар,
тал нутгийн зүрхэнд.

Говийн элсэн манхнаас Хөвсгөлийн цэнгэг мандал хүртэл — уяхан морьтой, туршлагатай хөтөчтэй хамт нүүдэлчдийн замаар аялаарай.

Санал болгож буй аялалууд

Морин болон говь-хөвсгөлийн 3 маршрут

Тус бүр өөр газарзүй, өөр хэмнэлтэй — морин, тэмээн, жийп хосолсон жинхэнэ нүүдэлчдийн туршлага.

7 ӨДӨР · МОРИН АЯЛАЛ

Хөвсгөл нуурын морин аялал

Тайгын ойгоор дамжин, "Цагаан далай" хочит нуурын эрэг дагуу морьтойгоор аялж, цаатан айлд буудаллана.

Захиалга хаагдсан Дунд түвшин 6-10 хүн
Дараагийн улирлыг асуух →
4 ӨДӨР · ЖИЙПТЭЙ АЯЛАЛ

Говийн адал явдал

1-р өдөр: УБ-аас өглөө эрт хөдөлж Баянзагт хонно. 2-р өдөр: Хонгорын Элсэнд хүрч 20 минутын тэмээн аялал хийгээд, элснээс буухдаа чарга гулгаж тоглоод хонно. 3-р өдөр: Ёлын Амыг үзээд (морь унах боломжтой) Өмнөговьд хонно. 4-р өдөр: өглөө хот руу буцах эсвэл нисэх. Бүх маршрут машинтай, япон хэлний хөтөч, жолоочтой.

Хялбар Тэмээ + чарга Япон хэлний хөтөч 4-12 хүн
Захиалах →
3 ӨДӨР · МОРИН АЯЛАЛ

Тал хээрийн морин аялал (малчин айлд)

Анх суралцагч болон ахисан түвшний хэн бөгөөдэд ч тохирно. Онгоцны буудлын тосолт, хүргэлт болон япон хэлний хөтөч, жолоочийг бид хариуцна.

1-р өдөр: өглөө аюулгүй унах зааварчилгаа авснаар морь унана (2 цаг) → нүүдэлчдийн гэрт очиж хооллоно → амарна → 2 цагийн дараа дахин морь унана, хүсвэл давхиж болно → орой хөтөчөөс Монголын тухай сонирхолтой яриа сонсоно, од харна, нүүдэлчдийн амьдралтай танилцана. Дараагийн 2-3 өдөрт ур чадвар сайжирснаар илүү хол, илүү хурдан давхих боломжтой.

Эхлэгч ба ахисан Онгоцны тосолт Япон хэлний хөтөч 2-8 хүн
Захиалах →
Бидний тухай

Нүүдэлчин гэр бүлүүдийн замаар

Үүсгэн байгуулагч маань Японд 3-4 жил амьдарч ажилласан бөгөөд Монголдоо буцаж ирээд Япон хэлний орчуулагчаар 2-3 жил ажилласан туршлагатай. Монголын соёлыг гадаад жуулчдад илүү үнэн зөв, зохистойгоор таниулах хүсэлтэй байсан тул энэ аяллын маршрутуудыг нээжээ.

Бид орон нутгийн малчин гэр бүлүүдтэй хамтран ажилладаг — морь бэлтгэх, зам заах, гэрт буудаллуулах бүх зүйлийг тэд хариуцна. Таны төлсөн хөлсний дийлэнх нь орон нутагт үлддэг.

6+жилийн туршлага
860+жуулчин дагуулсан
3тогтмол маршрут
24малчин гэр бүлтэй хамтрал
ГОВЬ ХӨВСГӨЛ Улаанбаатар
Захиалга

Аяллаа захиалах

Доорх мэдээллийг бөглөнө үү — бид 24 цагийн дотор утсаар холбогдож, дэлгэрэнгүй маршрут, үнийн санал илгээх болно.

Захиалгын мэдээлэл

Бүх талбарыг үнэн зөв бөглөнө үү
Урьдчилгаа шаардахгүй
Билет №
TZ-000000
Статус
Хүлээгдэж буй